Ерөнхий асуулт:

1. Үйлчилгээгээ хэрхэн идэвхжүүлэх вэ?
Скаймедиагийн хэрэглэгчид зурагтынхаа цахим салбарын тусламжтай идэвхжүүлнэ. Харин Скаймедиагийн хэрэглэгч болж амжаагүй хүмүүсийн хувьд my.skymedia.mn вэб сайтад бүртгүүлэн төлбөрөө төлөн идэвхжүүлнэ
2. Скаймедиа хэрэглэгч ямар нөхцлөөр ашиглах вэ?
Та хэдэн ч төхөөрөмжид ашиглах боложтой. Скаймедиагийн хэрэглэгчид SkymediaGO үйлчилгээг 1 төхөөрөмжид сарын 6900₮ төлөн ашиглана. Харин Скаймедиагийн хэрэглэгч болж амжаагүй хүмүүс MobileTV үйлчилгээг 1 төхөөрөмжид сарын 9900₮ төлөн ашиглана.
3. Хэрхэн шинэ хэрэглэгч болох вэ?
Скаймедиа гурвалсан багцын хэрэглэгчид зурагтынхаа Меню > Таны туслах > Цахим салбар > Сонгосон багцын мэдээлэл цэс рүү хандан SkymediaGO үйлчилгээг сонгон идэвхжүүлэх товчыг дарж, ашиглах төхөөрөмжийн тоог сонгоод ашиглах боломжтой. Та Скаймедиагийн хэрэглэгч болж амжаагүй бол my.skymedia.mn вэб сайтад бүртгүүлэн төлбөр төлөөд, эсвэл Тэнгис салбарт очин төлбөр төлөөд шинэ хэрэглэгч болох боломжтой.
4. Хэрэв би Скаймедиа хэрэглэгч биш бол энэ үйлчилгээг авах боломжтой юу?
Боломжтой. Та my.skymedia.mn сайтад бүртгүүлэн онлайнаар төлбөр төлсөнөөр, эсвэл Тэнгис салбарт очин төлбөр төлөөд MobileTV үйлчилгээг ашиглах боломжтой болно.
5. Хэрэглэгчийн нэр болон нууц үгээ хэрхэн авах вэ?
Скаймедиагийн хэрэглэгчид цахим салбарын тусламжтай үйлчилгээгээ идэвхжүүлснээр хэрэглэгчийн нэр болон нууц үг таны бүртгэлтэй гар утсанд мессэжээр ирнэ. Харин MobileTV үйлчилгээний нэр нууц үгээ та my.skymedia.mn вэб хуудаснаас харах боломжтой.
6. Аппликэйшнийг хэрхэн татаж суулгах вэ?
Та андройд үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах гэж байгаа бол PlayStore-с, хэрэв iOS үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах гэж байгаа бол AppStore-с “YourTV” гэсэн хайлтыг хийснээр гарч ирэх аппликэйшнийг татан суулгана.
7. MobileTV, SkymediaGO үйлчилгээ юугаараа ялгаатай вэ?
SkymediaGO үйлчилгээг Скаймедиагийн хэрэглэгчид ашиглах бол MobileTV үйлчилгээг хүссэн хүн бүр ашиглах боломжтой. Скаймедиагийн хэрэглэгчид SkymediaGO үйлчилгээг ашигласны төлбөрөө дараа сардаа нэхэмжлэхийн дагуу төлөх бол MobileTV үйлчилгээний хэрэглэгчид урьдчилан төлбөрөө төлж үйлчилгээгээ ашиглана. Мөн SkymediaGO үйлчилгээг ашиглах 1 сарын төлбөр 1 төхөөрөмжид 6900₮ бол MobileTV үйлчилгээг ашиглах 1 сарын төлбөр 1 төхөөрөмжид 9900₮ байна.

Суваг болон контенттой холбоотой:

1. Хөдөлгөөнт телевизээр юу үзэх вэ?
Монголын болон Гадаадын 60 сувгийг үзэх, тэдгээрийн 20 сувгийг 48 цагаар нөхөж үзэх, мөн видео сангийн контентийг түрээслэн үзэх боломжтой.
2. Телевизийн нэвтрүүлгийг ухрааж, нөхөж үзэх боломжтой юу?
Боломжтой. 20 сувгийг телевизийн хөтөлбөрөөс сонгон 48 цагаар ухрааж, нөхөж үзэх боломжтой.
3. Нөхөж үзэх боломжтой сувгийн мэдээллийг өгнө үү?
MNB, NTV, Star TV, UBS, Mongol HD, TV5, MN25, Bolovsrol, ETV HD, C1, TV8, Moviebox, NTN, TM, Seven, HBO, OPT, Discovery, Outdoor, Cartoon Network сувгуудийг нөхөж үзэх боломжтой.
4. Видео сангаас хэрхэн кино түрээслэн үзэх вэ?
SkymediaGO үйлчилгээний хэрэглэгчид кино үзсэн тохиолдолд сарын төлбөр дээр нэмэгдэн тооцогдоно. Харин MobileTV үйлчилгээний хэрэглэгчид карт худалдан аван түүгээрээ кино түрээслэн үзэх боломжтой.

Төлбөр тооцоотой холбоотой:

1. Төлбөр төлөх боломжууд
SkymediaGO үйлчилгээний хэрэглэгчид сарын төлбөр дээрээ төлөх бол, MobileTV үйлчилгээний хэрэглэгчид my.skymedia.mn сайтаар дамжуулан Онлайн банкны дансаар төлөх, эсвэл үйлчилгээний салбарт хандан төлөх боломжтой.
2. Төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх вэ?
Онлайн банкны дансаа сонгон, сонгосон банкны Онлайн төлбөр тооцооны журмын дагуу төлбөрөө төлөх боломжтой.
3. Гадаадаас төлбөрөө онлайнаар хэрхэн төлдөг вэ?
My.skymedia.mn сайтад бүртгүүлэн онлайн банкны дансаа сонгон, сонгосон банкны Онлайн төлбөр тооцооны журмын дагуу төлбөрөө төлөх боломжтой.
4. Төлбөрийн картаар төлбөр авахад пин код авах шаардлагатай юу?
Авах шаардлагатай. Тухайн банкны эсвэл картын Онлайн төлбөр тооцооны журмын дагуу төлбөрөө төлөх боломжтой.
5. Интернет пин код хэрхэн авах вэ?
Тухайн банкны Онлайн төлбөр тооцоонд ашиглах пин код авах журмын дагуу авна. Зарим банкууд утсаар пин кодоо авах боломжтой байдаг.
6. Видео сангаас түрээсэлсэн киног хэд хоногт дахин үнэгүй үзэх боломжтой вэ?
Түрээслэн авсан киног 4 хоногийн турш хэдэн ч удаа үзэх боломжтой.
7. Кино түрээсэлсэн тохиолдолд төлбөрийг хэрхэн төлөх вэ?
SkymediaGO үйлчилгээний хэрэглэгчид сарын төлбөр дээрээ төлөх бол, MobileTV үйлчилгээний хэрэглэгчид my.skymedia.mn сайтаар дамжуулан Онлайн банкны дансанд төлбөр төлөн карт худалдан авч, эсвэл үйлчилгээний салбараас карт худалдан авч түүгээрээ кино түрээслэн үзэх боломжтой.

Төхөөрөмжтэй холбоотой:

1. Хөдөлгөөнт телевизийн үйлчилгээг ашиглах төхөөрөмжид ямар шаардлага тавих вэ?
1,5mbps-с дээш хурд бүхий интернетэд холбогдсон байх, Андройд үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах бол таны төхөөрөмж Андройд 4.0-с дээш үйлдлийн системтэй байх. iOS үйлдлийн системтэй гар утас, таблетанд ашиглах бол таны төхөөрөмж iOS 5.0-с дээш үйлдлийн системтэй байх. Хэрэв та компьютерт ашиглах гэж байгаа бол та компьютертоо VLC видео тоглуулагчыг суулгасан байх шаардлагатай.
2. Нэг эрхээр хэдэн төхөөрөмж дээр үзэх боломжтой вэ?
1 эрхээр 1 болон түүнээс дээш төхөөрөмжинд ашиглах боломжтой ба та ашиглах төхөөрөмжийн тоогоор төлбөр төлнө.
3. Бүртгэлтэй төхөөрөмжөө гээсэн тохиолдолд яаж солих вэ?
SkymediaGO үйлчилгээний хэрэглэгчид зурагтынхаа цахим салбарт хандан төхөөрөмж солих хэсгийн тусламжтайгаар өөр төхөөрөмжид ашиглах боломжтой. Харин MobileTV үйлчилгээний хэрэглэгчид my.skymedia.mn сайтын өөрийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн тохиргоо цэсний тусламжтай төхөөрөмжөө хасан, шинэ төхөөрөмжөөр нэвтрэх боломжтой.
4. iPhone/iPad -аас кино түрээслэх гэхээр "видео түрээслэх" товч дарагдахгүй байна
iOS үйлдлийн систем нь YourTV аппликэйшнийн контент үзэх цэсийг дэмждэггүй учир контент түрээслэн үзэх боломжгүй байдаг..