Филтер :

MNB

46 жилийн түүхтэй Монголын ууган телевиз үзэгч таны дуу хоолой байх болно. “Hey hey”, “1 минут 1 сая”, “4 урилга” “Аялалын цаг” зэрэг хөгжөөнт, танин мэдэхүйн нэвтрүүлэг, хамгийн олон үзэгчтэй мэдээллийн “Цагийн хүрд” хөтөлбөр зэрэг чадварлаг уран бүтээлчдийн чансаатай бүтээлүүдийг тус сувгаар хүлээн авч үзээрэй.

NTV HD

"Өөдрөг өнгө, өөр өнцөг" уриан дор 2006 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус телевизийн хамт олон орчин үеийн шинэ тоног төхөөрөмж бүхий шинэ студиудэд долоо хоног бүр 7000 гаруй минутын нэвтрүүлэг бэлтгэн үзэгч танд хүргэсээр байна.

STAR

"Амьдралын шинэ өнгийг зорилгоо болгосон шинэ залуу хамт олон 2010 онд телевизийн их айлд мэндэлсэн нь СТАР телевиз байлаа. Үзэгч та IPTV-ийн 3-р сувгаар энэхүү сувгийг хүлээн авч үзээрэй.

UBS

Танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүргийнхээ дагуу олон сонирхолтой нэвтрүүлэг төсөл хөтөлбөрүүдийг санаачлан амжилттай хэрэгжүүлж буй UBS телевизийн 3 сувгийг СКАЙМЕДИА IPTV-ээр хүлээн авч үзэх боломжтой.

МОНГОЛ HD

Энэхүү суваг нь Австрали, Солонгос, Бразиль болон Испани, Европ, АНУ-ын телевиз, продакшнуудтай хамтран ажиллаж, дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэдэг. Хамгийн өндөр нягтралын дүрслэлээр IPTV-ийн 6-р сувгаар МОНГОЛ HD телевиз таныг хүлээж байна.

TV5

Монголын анхны интернет телевиз. “Монгол улсаа хөгжүүлье”. Уриатай тус телевизийн хамт олон эх нутагтаа байгаа Монголчууддаа төдийгүй харийн оронд ажиллаж, амьдарч буй Монгол түмэндээ цаг үргэлж, шинэлэг мэдээ, нэвтрүүлэг, шинэ содон бүхнийг сонордуулсаар ирсэн билээ.

EDU TV

“Боловсрол суваг” телевиз мэдлэг, мэдээлэл өгөх танин мэдэхүйн 50 саяын уналт,Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?, Америкийн шүтээн, “Википедиа үзүүлж байна” зэрэг нэвтрүүлгүүд, кино боловсрол олгох хөтөлбөрөөрөөр олон үзэгчийг дэлгэцийн өмнө “уяж” чаддаг билээ. 2013 оноос эхлэн өнгө дүрсний өндөр нягтрал буюу HD форматад шилжсэн тус телевизийг та IPTV-ийн 12-р сувгаар үзээрэй.

ETV HD

Тод харуулна” уриатайгаар телевизийн салбарт шинэ өнгө төрхөөр гарч ирсэн тус телевизийг үзэгч та IPTV-ийн 10 дугаар сувгаар өнгө дүрсний өндөр нягтралаар хүлээн авч үзээрэй.

C1

Телевизүүдийн мэдээнүүдээс хамгийн чухлыг нь багцлан хүргэдэг “Фокус” хөтөлбөр болон залуусын дуртай “BE” The one, хотын залуусыг хэмнэлд уриалдаг “Нийслэлийн хэмнэл” зэрэг шилдэг нэвтрүүлгүүд IPTV-ийн 4-р суваг буюу С1 телевизээр үзэгч танд хүрнэ.

BLOOMBERG

Уул уурхай, хөрөнгийн зах зээлийн орчин эрчимжиж байгаатай холбогдуулан дэлхийд алдартай BLOOMBERG суваг манай улсад салбараа нээсэн билээ. Санхүү бизнесийн мэдээллийг цаг хором алдалгүй хүргэх энэхүү суваг IPTV-ийн 11 дүгээр сувгаар үзэгч танд хүрнэ.

ТВ9

Тэд үзэгчиддээ хэзээ ч баяртай гэж хэлддэггүй 24 цагийн турш эфиртэй Монголын анхны телевиз юм. Мөн Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист Үндэсний мэдээллийн “Инфо“ сүлжээг анх удаа байгуулж хөдөө орон нутгийн 22 аймгийн мэдээллийг цаг алдалгүй дамжуулдгаараа онцлогтой.

TV8

“Бидэнтэй хамт байгаарай” уриатай тус телевизээр үзэгч та “Толь” мэдээллийн хөтөлбөр болон “Coffee&golf” “It is movie” зэрэг хөтөлбөрийг хүлээн авч үзээрэй.

SBN

Үзэгч та “Авьяаслаг Монголчууд”, “Уруулын будаг” шоу, 7/17 эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг SBN сувгаар хүлээн авч үзээрэй. Тус сувгийн чадварлаг уран бүтээлчид сар тутам 26914 минутын эфирийг үзэгч танд хүргэж байна.

UNIVERSAL HD

Уралдаант шоу нэвтрүүлгүүд, шилдгийн шилдгүүдэд шагнал гардуулах ёслол, хамгийн сүүлийн үеийн шилдэг кинонууд, спортын үйл явдлууд – Энэ бүгд 24 цагийн турш 1080 пикселийн өндөр нягтрал буюу HD форматаар...Монголд анх удаа.

HBO HD

Ази тивд хамгийн анхны HD хувилбараар гарч эхэлсэн кино суваг бол HBO. Дуу, дүрсний тод ялгарал кино сонирхогч танд илүү бодит мэдрэмжийг олгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Та дуртай киногоо үзэхээс гадна алдартай жүжигчдийн нүүр тулсан ярилцлагуудыг хүлээн авч үзээрэй.

LOTUS MACAU

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Макаогийн телевиз юм. Хятад хэлний олны аялга, тэр дундаа Кантон, Мандарин аялгаар телевизийн олон ангит кино, нэвтрүүлэг дамжуулдаг байна. Тус сувгийг Хятадын өмнөд хэсэг тодруулбал Макао, Хонг Конг орчмоор олон сая үзэгч хүлээн авч үздэг.

BBC NEWS HD

Дэлхийн бөмбөрцөг дээр болж өнгөрсөн онцлох үйл явлуудын тухай шинэ соргог мэдээ, мэдээллийг BBC World news суваг хором тутамд дамжуулна. Түүнчилэн, бидний эргэн тойрон дахь сонин содон зүйлс, амьдралын өөр өөр хэв маягтай танилцуулах баримтат кинонууд таныг уйдаахгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй.

CNN INTERNATIONAL

Алдарт Ларри Кингийн ярилцлага, Piers Morgan Tonight шоунуудыг олон хүн үзэх дуртай байсан, одоо ч тийм. Мэдээж дэлхийн бөмбөрцөг дээр өрнөж байгаа үйл явдлын халуун цэгүүдээс бэлтгэсэн мэдээ, мэдээлэл бол CNN International сувгийн нэрийн хуудас.

NHK WORLD

130 гаруй орны 147 сая хэрэглэгчид шимтэн үздэг NHK WORLD TV-г та ч бас SKYMEDIA IPTV-ээр дамжуулан үзээрэй. NHK WORLD TV нь мэдээ, мэдээллийн хөтөлбөрөөс гадна, олон ангит кино, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, спорт, амралт чөлөөт цаг, соёл урлагийн нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг.

ОРТ

Өдөр тутмын мэдээ, мэдээллийг шуурхай, үнэн бодитойгоор хүргэдэг хэмээн Оросын үзэгчид үнэлдэг. ОХУ-ын төв телевиз гэсэн статустай энэ суваг хойд хөршийн үзэгчдийн дунд хамгийн нэр хүндтэй суваг юм.

РОССИЯ 2

Оросын спортын ертөнцөд тус сувгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн юм. Спортын мэдээ мэдээлэл, үйл явдлууд энэ сувгаар үргэлж л гарч байдаг. Россия 2 нь “Biathlon World Cup, FIA Formula One World Championship, KHL, NHL, Russian Premier League, The FA Cup, M-1, Global, Bellator Fighting Championship” зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татдаг спортын үйл явдлуудыг онцгой эрхтэйгээр дамжуулсаар байна.

РОССИЯ РТР

Мэдээ, мэдээлэл таныг дэлхийд болж буй хамгийн сүүлийн үеийн үйл явдлаас хоцроохгүй. Орчин үеийн амьдралын хэв маяг, өмнөх үеийн түүхийг өгүүлэх баримтат, олон ангит кинонууд, соёл урлагийн нэвтрүүлгүүд гээд үзэгчид хүссэнээ энэ сувгаас үзэж болно.

НТВ

Телевизийн шоу нэвтрүүлэг, адал явдал, шинжлэх ухаан, технологи, гэмт хэрэг, хүмүүс зэрэг өргөн хүрээний мэдээ мэдээллийг таны хүсэж байгаагаас ч илүүгээр хүргэж чадна.

ТНТ

Оросын хамгийн шилдэг 5 сувгийн нэг. 16-30 наснынханд зориулсан энэхүү сувгаар амралт чөлөөт цагт зориулсан бүх л төрлийн нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзээрэй.

DISCOVERY HD

DISCOVERY суваг нь телевизийн баримтат нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэн нэвтрүүлэхээс гадна, үзэгчдийн шинжлэх ухаан, шинэ технологи, түүхийн мэдлэгт нь хувь оруулдаг байна.

OUTDOOR HD

Адал явдалд дурлагчид, загасчлах болон ан агнах хорхойтнууддаа Америкийн тусгай суваг Outdoor-ийг зориуллаа. Өрнөдийн амьдралын хэв маяг, мотоспортын бартаат зам, адал явдалт аялал таныг уйдаахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж энэ бүгдийг өндөр нягтралын HD форматаар хүлээн авч үзээрэй.

TRAVEL CHANNEL

Та Travel сувагтай хамт аялалд гарахад бэлэн үү. Амьдрал гэдэг өөрөө аялал юм. Дэлхийн бөмбөрцөг дээр оршин байгаа 7 тэрбум хүний амьдралын өөр өөр хэв маяг, үзэл бодол, амьдрах орчин, хүрээлэн буй орчинтой энэ сувгаар танилцаарай.

KBS WORLD

KBS world суваг нь БНСУ-ын глобал суваг юм. Солонгосын цаг үеийн байдлын тухай мэдээ мэдээлэл, соёл урлаг тэр дундаа шинэ цагийн хөгжмийн урлагт толгой цохиж байгаа K-Pop урсгалын видео клипүүд, нэрт төлөөлөгчдийн талаар эндээс үзэж болно. Мөн онц сонирхолтой аялал, телевизийн олон ангит кино ч өдөр бүр таны сонголтонд байна.

ITV CHOICE HD

ITV CHOICE нь олон төрлийн савангийн дуурь, гэгээлэг хөгжөөнт хөтөлбөр, инээдмийн нэвтрүүлэг, цувралуудыг Англиас өндөр нягтралтайгаар хүргэдэг томоохон телевиз юм.Та алжаал тайлах үедээ Agatha Christie's poirot, Doc Martin, Hell's Kitchen USA, Saturday Night Takeaway, the Jonathan Ross Show зэрэг олон нэвтрүүлгүүдийг сэтгэл хөдлөлөө барилгүй тухлан үзээрэй.

DIVA

Өмнө нь Опрагийн шоу, харин өнөөдөр Ellen DeGeneres ярилцлагын шоу. Сая сая үзэгчийг өөртөө татаж, биднийг хайртай жүжигчин, дуучин, алдартнуудтай маань уулзуулдаг эдгээр шоу DIVA сувгийг үзэж, зурагтынхаа өмнө уягдах гол шалтгаан.

EDGE SPORT HD

Азийн зах зээлд 24 цагийн HD форматаар гарч эхэлсэн анхны спорт суваг бол Edge Sport. Экстрим спортын бүхий л уралдаан тэмцээн, сонирхолтой баримтат нэвтрүүлгүүд, алдартай тамирчдын түүх, амьдралын хэв маяг- бүгдийг өндөр нягтралын дуу, дүрсээр хүлээн авч үзээрэй.

TRACE SPORT HD

Бид хэзээд л тамирчдадаа хайртай байдаг. Спортыг хөгжөөн дэмжигч хэн бүхэнд хайртай тамирчдынхаа ялалт ялагдал, алдаа онооны дэнс, сэтгэл догдлуулсан мөч бүхэнтэй хамт байх боломжийг Trace /Sport/ суваг танд олгоно.

TRACE URBAN HD

Дэлхийн аль ч улсын хувьд хотын соёлыг эрч хүчтэй залуус тодорхойлдог. Тиймээс залуус хаана байна, TRACE URBAN суваг тэнд байхыг эрмэлздэг. Тэр дундаа хип хоп, R&B болон цоглог хэмнэлт поп болон dance хөгжмийн урсгалыг сонирхогч 15-34 насны залууст хөтөлбөр бүхэлдээ зориулагдсан байдаг.

CARTOON NETWORK

Хүүхэлдэйн баатруудын элэг хөшөөм хөгжилтэй түүх, сонирхолтой адал явдлууд үргэлжилсээр... Warner Bros зэрэг дэлхийн алдартай кино студитэй хамтран бүтээдэг цуврал кинонууд нь багачуудыг маань хэзээ ч уйдааж байгаагүй.